ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭСЭГЧЛЭЛИЙН ОНЦЛОГ: УЛААНБААТАР ХОТЫН ЖИШЭЭН ДЭЭР
Keywords:
хэсэгчлэл, хедоник, хэрэглэгчийн зан төлөв, хүн ам зүйн хэсэгчлэлAbstract
Энэхүү судалгаанд орон сууцны зах зээлийн хэсэгчлэлийн онол арга зүйн үндэслэлийг судлан, түүнд тулгуурлан Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийг хэсэгчлэхийг зорив. Орон сууцны зах зээлд газар зүйн хэсэгчлэлийн аргыг түгээмэл хэрэглэдэг ба үүнээс хедоник загварыг сонгон Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа 220 орон сууцны өгөгдөл дээр үндэслэн хэсэгчлэлийн тооцооллыг хийлээ. Энэхүү тооцооллын үр дүнгээр гарган авсан тэгшитгэлдээ дурын орон сууцны мэдээллийг оруулснаар зах зээл дэх зохист үнийг тодорхойлох боломжтой болсон. Мөн тус загварт тохирох хувьсагчдыг оновчтой сонгохын тулд хэрэглэгчдээс түүвэр судалгаа авч, үр дүнг гаргав.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2023-02-24
How to Cite
Б.Сайнжаргал, Б.Даваасүрэн, & Я.Отгонсүрэн. (2023). ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭСЭГЧЛЭЛИЙН ОНЦЛОГ: УЛААНБААТАР ХОТЫН ЖИШЭЭН ДЭЭР. Journal of Business and Innovation, 5(3), 105–119. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2371
Issue
Section
Articles