БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛОХ АСУУДАЛД
Keywords:
байгууллага хоорондын харилцаа, бизнесийн харилцааны хэлбэр, харилцааны үнэ цэнэAbstract
Байгууллага хоорондын харилцаа нь хамтын ажиллагааны туршид түнштэйгээ харилцан ойлголцлыг хөгжүүлэх, дундын үнэ цэнийг бүтээх үйл явц байдаг. Өнөө үед байгууллагын хэрэглэгчтэйгээ тогтоож буй харилцааны үнэ цэн нь бүтээгдэхүүн, газар, үйлдвэр, барилга тэрчлэн банкин дахь капиталаас ч илүү чухал ач холбогдолтой болсон.
Biggemann, Buttle (2004) нар харилцааг бий болгох гол шалтгаануудын нэг бол харилцаанаас олох үнэ цэнэ гэж тодорхойлсон. Мөн тэд байгууллага хоорондын харилцаа нь хувийн харилцааны (personal); санхүүгийн (financial); эрдэм мэдлэгийн (knowledge); стратегийн (Strategic) гэсэн 4 хэлбэрээр үнэ цэнэ бий болгодог гэжээ.
Иймд байгууллага хоорондын харилцааны өнөөгийн өөрчлөлтийн хандлага нь бизнесийг амжилтанд хүргэх гол зорилт болсон урт хугацааны харилцааг бий болгох, тогтвортой байлгахыг эрэлхийлэх асуудал болж байна.
Энэхүү өгүүллийн зорилго нь судалгаанд хамрагдсан байгууллагуудын харилцагч түншүүдтэйгээ тогтоож буй харилцааны хэлбэр, харилцааны үнэ цэнийг үнэлж буй байдал, харилцааг тогтвортой байлгах зорилгоор хийж буй ажлуудыг судлахад чиглэсэн.