АРИЛЖААНЫ БАНКНЫ БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТООЦООЛОХ НЬ
Keywords:
интербрэнд, брэндийн үнэ цэнэ, арилжааны банк, брэндийн чадавхийн шинжилгээAbstract
Энэхүү судалгааны үндсэн зорилго нь брэндийн үнэ цэнийг хэмждэг арга аргачлалуудыг судалж, хамгийн шилдэг загвараар Монголын топ арилжааны банкуудын брэндийн үнэ цэнийг тооцон гаргахад чиглэгдсэн. Үүний тулд Интербрэнд, Hirose-н аргачлалуудыг ашиглан ХААН банк, Худалдаа хөгжлийн банк (ХХБ) болон Голомт банкны сүүлийн 5 жилийн санхүүгийн тайланд үндэслэн 2016-2018 оны брэндийн үнэ цэнийг тооцоход бидний судалгаагаар дараах үр дүн гарсан. Үүнд: (1) брэндийн чадавхийн шинжилгээгээр ХААН банк 77, ХХБ 55, Голомт банк 54 оноогоор тус тус үнэлэгдэв. (2) Арилжааны банкуудын хорогдуулалтын хувийг тооцоход 7.58-8.92 хооронд байсан. (3) 2018 оны банкны брэндийн үнэлгээ ХХБ 243.2 тэрбум, ХААН банк 131.8 тэрбум, Голомт банк 44.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдлээ. Брэндийн үнэлгээ нь сүүлийн 3 жилд харилцан адилгүй байсан нь нөлөөлөх хүчин зүйлс ялгаатай, банкуудын эрсдлийн сан өөрчлөгдсөнтэй холбоотой байсан.