ӨРХИЙН САНХҮҮГИЙН ЧАДАМЖИД СУУРИЛСАН ҮР АШГИЙГ ҮНЭЛЭХ НЬ: ОРХОН АЙМГИЙН ЖИШЭЭН ДЭЭР

Authors

  • Э.Жавхлан МУИС, Бизнесийн сургууль
  • Т.Ууганбаяр МУИС, Эрдэнэт сургууль

Keywords:

Өрхийн санхүү, санхүүгийн үр ашиг, санхүүгийн чадамж, технологи

Abstract

Судалгааг Орхон аймгийн 597 өрхийн түүвэрт үндэслэн HFWI (Household financial wellness index) аргачлалыг ашиглан өрхийн санхүүгийн чадамжийг тооцоход судалгаанд хамрагдсан өрхүүдийн 23.1% нь санхүүгийн чадамжгүй буюу санхүүгийн байдал “хямарсан” болон “тогтворгүй” гэсэн үр дүн гарсан нь Монголын үндэсний статистикийн хороо & Дэлхийн банк (2016) хамтарсан “Ядуурлын дүр төрх -2016” судалгааны үр дүнтэй нийцэж байсан.
Өрхийн санхүүгийн чадамж ямар ангилалд байхаас хамааран өрхийн гишүүдийн боловсролын түшин, албан тушаал, ажилласан жил, хадгаламж, даатгал, төсвийн ашиг, алдагдал зэрэг үзүүлэлтүүд харилцан адилгүй нөлөөлдөг байна. Мөн одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд өрхүүдийн санхүүгийн чадамж сайжрах магадлал муу байгаа нь үнэлгээний үр дүнгээс харагдаж байна.
Өрхүүдийн санхүүгийн үр ашгийг үйлдвэрлэлийн үр ашгийн шинжилгээний параметрийн бус DEA аргачлалаар тооцоолсон. Өрхүүдийн санхүүгийн үр ашгийг DEA аргачлалаар үнэлэхэд дундаж утга 0.63 гарсан нь хангалттай үзүүлэлт биш боловч өрхийн гишүүдийн боловсролын түвшин, ажлын туршлага, албан тушаал дээшилснээр зээлийн ашиглалт, өрийн удирдлага сайжирч, орлогоо оновчтой хуваарилан, хэрэглээний зан төлөвт эерэг өөрчлөлтийг бий болгох замаар үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Э.Жавхлан, & Т.Ууганбаяр. (2023). ӨРХИЙН САНХҮҮГИЙН ЧАДАМЖИД СУУРИЛСАН ҮР АШГИЙГ ҮНЭЛЭХ НЬ: ОРХОН АЙМГИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Journal of Business and Innovation, 5(2), 156–167. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2363