ОРОН НУТАГ ДАХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖ
Keywords:
Орон нутаг хөгжүүлэх сан, ЖДҮ, тусгай зориулалттай сан, хөрөнгийн зарцуулалт, үр ашигAbstract
Орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогууд амжилттай хэрэгжих гол хөшүүргийн нэг нь санхүүжилтийн асуудал юм. Сүүлийн жилүүдэд МУ-ын Засгийн Газар болон ОУ-ын байгууллагуудаас сум, орон нутгийн хөгжил болоод ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор тусгай зориулалттай сангуудаар дамжуулан харьцангуй сайн нөхцөлтэй төрөл бүрийн хөнгөлөлттэй зээл, тусламж, санхүүжилт олгож байгаа ч хэрэгжилт, үр дүн нь төдийлөн хангалтгүй байна. Иймд, бидний судалгааны зорилго нь Орон нутаг дахь хөгжлийн болон ЖДҮ-ийг дэмжих зориулалт бүхий тусгай зориулалттай сангийн хөрөнгө болон зээлийн зарцуулалт, тулгамдаж буй асуудлууд, түүний үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх боломж ямар байгааг тодорхойлох явдал юм. Судалгаандаа бид орон нутаг хөгжүүлэх сан болон Сум хөгжүүлэх сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг сайжруулах боломжийн талаар судалж, үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьсон болно.