ИХ СУРГУУЛЬ-БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН ИННОВАЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Keywords:
Инноваци, хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны үр дүн, хамтын ажиллагааны чадавхиAbstract
Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч бөгөөд аж үйлдвэрийн өсөлтийг хангаж, улмаар эдийн засгийн өсөлтөд хүргэдэгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Үүнтэй холбоотойгоор аливаа улс орон өөрийн онцлогт тохирсон төрийн инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцоо, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс суурийг бүрдүүлж чадсанаар ихээхэн амжилтанд хүрч байна. Энэхүү судалгаагаар Монгол улсын инновацийн тогтолцоог бүрдүүлэгч их дээд сургууль, бизнесийн байгууллага, ЗГ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг илрүүлэхийг зорин оролцогч талуудаас авсан судалгааны үр дүнг толилуулж байна. Судалгааны үр дүнгүүд нь цаашид инноваци, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай чухал мэдээллүүдийг харуулж өгч байгаагаагаараа онцлог юм.