МАРКЕТИНГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭМЖИХ АСУУДАЛД: СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН
Keywords:
Маркетингийн метрик буюу хэмжүүр, маркетингийн хэмжигдэхүйц байдал, санхүүгийн болон санхүүгийн бус үзүүлэлтүүдAbstract
Байгууллагын амжилт олох үндсэн нөхцлийн нэг нь маркетингийн үйл ажиллагааг оновчтой хөтлөн явуулах юм. Маркетингийн шинжлэх ухааны хөгжил зах зээлийн өөрчлөлт, технологийн дэвшилтэй зэрэгцэн хурдацтай хувьсан өөрчлөгдөж, маркетингийн цоо шинэ, шинэлэг арга хэрэгсэл, техникүүд ар араасаа бий болсоор байна. Маркетингийн үйл ажиллагаа нь өөрөө өргөн цар хүрээтэй ажил бөгөөд түүний үр дүн, нөлөөллийг бодитоор хэмжих явдал байгууллагуудын удирдлагын хувьд тулгамдсан чухал асуудал бөгөөд маркетингийн гүйцэтгэлийн үнэлгээ, бодит өгөөжийг тооцоолох нь нарийн төвөгтэй, амаргүй ажил юм.
Энэхүү өгүүллээр маркетингийн үйл ажиллагааны үр дүнг харуулах хэмжүүрүүдийн талаар авч үзэх ба а) маркетингийн хэмжигдэхүйц байдал, маркетингийн үйл ажиллагааны үр нөлөөг хэмжих шаардлага, ач холбогдол; б) үр дүнг хэмжихэд тулгардаг нийтлэг бэрхшээл; в) маркетингийн голлох метрикүүд буюу хэмжүүрүүд; г) манай улсын бизнесийн байгууллагуудын маркетингийн гүйцэтгэл, үр дүнг тооцож буй байдал зэргийг тодорхойлж, дүгнэлт өгөхөд оршино.