ТАТВАРЫН ХУУЛИЙН ХЭРГЭЖИЛТЭД НӨЛӨӨЛӨХ ХУВЬ ХҮНИЙ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ АРГА ЗАМ
Keywords:
Татварын хандлага, татвар төлөгч, эерэг хандлага, сөрөг хандлагаAbstract
Татварын хуулийг үл мөрдөх явдал нь аль ч нийгэм эдийн засгийн тогтолцоонд түгээмэл үзэгдэл юм. МУ-ын хувьд ч гэсэн татвар төлөгчдийн татварын хуулийг дагаж мөрдөх хандлага нэлээд сул байсаар байна. Тухайлбал, 2018, Орхон аймгийн статистикийн газар бүртгэлтэй хувиараа бизнес эрхлэгчдийн 32.3 хувь нь л татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна.
Түүнчилэн аймгийн татварын хэлтэст бүртгэлтэй ХХОАТ төлөгч иргэдийн 62.8 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид, 37.2 хувь нь цалин хөдөлмөрийн хөлсний орлого олж буй иргэд байгаа ч татвар орлогын 99.4 хувийг суутгалын татвар төлөгчид бүрдүүлж байна.
Судлаачдын үзэж байгаагаар хувь хүний татварын хууль тогтоомж дагаж мөрдөх нь түүний татварт хандах хандлагатай ихээхэн хамааралтай байдаг байна. Тухайлбал, татварын хууль тогтоомжийг шүүмжилж буй татвар төлөгчтэй харьцуулахад татварын хууль тогтоомжийг эерэгээр хүлээн зөвшөөрдөг татвар төлөгчийн хувьд татвар төлөх эерэг хандлагатай байна.
Судалгааны мэдээлэл цуглуулахдаа Орхон аймагт хувиараа бизнес эрхэлж буй иргэдийг бизнесийн 13 төрөлд ангилан нийт 330 бизнес эрхлэгчээс түүвэрлэн авсан ба энэ нь Орхон аймгийн статистикийн газар бүртгэлтэй байгаа татвар төлөгчдийн 4.5 хувь нь, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн бизнес эрхлэгчдийн 14.01 хувь юм. SPSS программыг ашиглан компьютерт бэлтгэн оруулсан бөгөөд мэдээллийн боловсруулалт, статистик шинжилгээнд SPSS программыг ашиглав.