ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН СУДАЛГАА
Keywords:
Төрийн өмчит компани, зээлжих зэрэглэл тогтоох, төлбөрийн чадварAbstract
1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих шилжилтийн үйл явцыг дагалдан Монгол орны эдийн засгийн амьдралд олон чухал өөрчлөлтүүд гарсан юм. Эдийн засгийн төвлөрсөн зохицуулалтыг халж, эдийн засгийг либеральчлах, зах зээл болон чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, улсын өмчийг хувьчлах бодлогыг хэрэгжүүлсний дүнд өмчийн олон хэлбэр үүсч хөгжин, хувийн хэвшил, төр ба хувийн хэвшил хамтын оролцоотой олон компаниуд үүсэн бий болсон.
Гэвч төрийн өмчит компаниуд ашиг багатай ажиллаладаг, авсан татаас санхүүжилтээ үр ашиггүй зарцуулдаг гээд олон асуудлууд байдаг. Иймд төрийн өмчит компаниудын төлөөлөл болгон эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын санхүүгийн тайлан мэдээлэл болон жилийн үйл ажиллагааны тайланг үндэслэн үндэсний компаниудын онцлогийг тусган зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтоон, загварчлахыг зорьсон болно.