МОНГОЛ УЛСЫН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ЦАГ ХУГАЦААНЫ НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ НЬ
Keywords:
цаг хугацааны нөлөө, хувьцааны зах зээлийн гажуудал, Монголын хувьцааны зах зээл, долоо хоногийн өдрийн нөлөөAbstract
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын хувьцааны зах зээл дээрх цаг хугацааны нөлөөллийг тооцохыг зорьсон бөгөөд манай улсын хувьцааны зах зээлийн гол илтгэгч үзүүлэлт болох ТОР-20 индексийн 2014 оны 1-р сараас -2019 оны 4-р сарын 12 өдрийг хүртэлх мэдээлэл дээр үндэслэн цаг хугацааны нөлөөллийг загварчлан тооцсон.
Судалгааны үр дүнд манай улсын хувьцааны зах зээл дээр цаг хугацааны нөлөөлөл байгаа боловч бусад улс оронтой харьцуулахад ялгаатай буюу Даваа гарагт өгөөж өсөх хандлагатай, Баасан гарагт дундаж өгөөж хамгийн бага байх хандлагатай гарсан. Сарын нөлөөллийг тооцсон судалгааны үр дүнд оны эхний таван сард өгөөжийн хэмжээ буурсан бол 6-р сараас эхлэн хувьцааны зах зээл сэргэж, дундаж өгөөжийн хэмжээ өссөн үр дүн гарсан.