МОНГОЛ УЛС РУУ ЧИГЛЭЛТЭЙ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БУЙ АВИА КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨӨНИЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Н.Батдэлгэр МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Сонинтамир МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Мягмарсүрэн МУИС, ШУС-ийн НУС
  • Н.Батсүх МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Бизнесийн стратеги, өрсөлдөөний хүчин зүйл, хэрэглэгчийн зан төлөв

Abstract

Агаарын тээврийн салбарт бага зардлаар тээвэрлэгч (Low cost carrier) компаниуд өрсөлдөх болсноор энэ салбарын өрсөлдөөн жилээс, жилд ширүүсч байна. Бид авиа компанийн өрсөлдөөний хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор жилд 2 ба түүнээс дээш удаа агаарын тээврээр зорьчсон хэрэглэгчдийн сонголтонд нөлөөлж буй хүчин зүйлс, нислэгийн үеийн сэтгэл ханамжийн талаар судалгааг авч, үр дүнг нэгтгэлээ. Шинжилгээний үр дүнд агаарын тээврээр зорчигчдын авиа компанийн сонголтонд “Нислэгийн үеийн үйлчилгээ, “Нислэгийн үеийн тав тух”, “Найдвартай байдал”, “Нислэгийн тоо, хүлээх хугацаа”, “Билетийн үнэ”, “Аюулгүй байдал” гэсэн 6 үндсэн хүчин зүйл нөлөөлж байгааг тодорхойллоо. Эдгээр хүчин зүйлсээс дотоодын авиа компанийг сонгоход “Нислэгийн үеийн тав тух” болон “Билетийн үнэ” сөргөөр нөлөөлж байгаа нь тус авиа компани цогц үйлчилгээ бүхий тээвэрлэгч (FSC - Ялгарах стратеги) байх, эсвэл бага зардлаар тээвэрлэгч (LCC - Бага зардлаар манлайлах стратеги) байх уу гэдэг стратегийн чухал шийдвэр гаргалт хийх шаардлагатай байгааг харуулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Н.Батдэлгэр, Н.Сонинтамир, Б.Мягмарсүрэн, & Н.Батсүх. (2023). МОНГОЛ УЛС РУУ ЧИГЛЭЛТЭЙ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БУЙ АВИА КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨӨНИЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ. Journal of Business and Innovation, 5(2), 4–18. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2353