НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ШИНЖЛЭХ УХААН МӨН ҮҮ?
Keywords:
шинжлэх ухааны судалгаа, нягтлан бодох бүртгэлийн онол, нягтлан бодох бүртгэлийн парадигм, дансны давхар бичилт, нягтлан бодогчийн мэргэжилAbstract
Сүүлийн үед нягтлан бодох бүртгэл нь шинжлэх ухаан биш, түүнд шинжлэх ухаанчаар хандах шаардлагагүй (судалгаа, шинжилгээ хэрэггүй), нягтлан бодогчийн ажил мэргэжлийг техник орлон гүйцэтгэх боломжтой гэх мэтээр ярьж бичих явдал улс орнуудын хэмжээнд мэр сэр ажиглагдах боллоо. Иймд нягтлан бодогчийн мэргэжил хэрхэн үүсч хөгжсөн, цаашдын чиг хандлагын талаар товч боловч авч үзэх, нягтлан бодох бүртгэл шинжлэх ухаан мөн эсэх, хэрэв мөн бол түүний онолын үндэс (парадигм) болон тэр нь хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа талаар энэ салбарын эрдэмтэд, судлаачдын илэрхийлсэн үзэл бодлыг нэгтгэн, өөрийн санааг нэмэрлэх зорилгоор энэхүү өгүүллийг бичлээ. Мөн нягтлан бодох бүртгэлийг зөвхөн практик үйл ажиллагаа болохын хувьд төдийгүй шинжлэх ухаан талаас нь авч үзэж, өнөө үед хийгдэж буй онолын судалгааны чиглэл, хандлагад үндэслэн дүгнэлт өгөхийг зорилоо.