ГАЗАР ЗҮЙН ХЭСЭГЧЛЭЛД ҮНДЭСЛЭН ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОХ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ
Keywords:
сегмент-хэсэгчлэл, үнэ цэн, боломжит үнэ, хэрэглэгчийн сэтгэл ханамжAbstract
Улаанбаатар хотын орон сууцны үнэ нь олон хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй бөгөөд энэ нь хэрэглэгчдийг бүтээгдэхүүний талаарх мэдээллийн төөрөгдөлд оруулдаг. Тухайлбал, зарим орон сууцны метр квадратын үнэ зах зээлийн дундаж ханшнаас доогуур буюу 1,150,000-1,190,000 төгрөг байхад, зарим нь хэт өндөр буюу 3,800,000-6,000,000 төгрөг байна. Бид энэ удаагийн судалгаандаа Улаанбаатар хотын орон сууцны үнийг газар зүйн байршлын хэсэгчлэл, хэрэглэгчийн үнэ цэнд үндэслэн эконометрикийн хедоник загвараар зах зээл дэх үнэ ханшийг үнэлэн, оновчтой үнэлгээний загвар гаргахыг зорьсон юм. Уг загвар нь газар зүйн байрлал, хэрэглэгчийн үнэ цэн гэсэн хувьсагчийг тооцсоны үр дүнд орон сууцны үнэ ханшинд дан ганц зардал бус бусад хүчин зүйлс хэрхэн нөлөөтэй болохыг тодруулах болно.