БИЗНЕСИЙН НЭГДЭЛ (ГРУПП КОМПАНИ)-ИЙН ОРЛОГЫН ТАТВАРЫН БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • Д.Нямаа МУИС, Бизнесийн сургууль
  • Х.Минжин Кэй Пи Эм Жи Такс ТМЗ ХХК

Keywords:

Нэгтгэсэн орлогын татварын тайлан, компани хоорондын ажил гүйлгээ, харилцан хамаарал бүхий компани, хэрэгжээгүй олз (гарз) , татварын хөнгөлөлт чөлөөлөлт, үнэ шилжилтийн тохируулга

Abstract

Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн зорилго нь тусдаа бие даан үйл ажиллагаа явуулдаг харилцан хамаарал бүхий толгой, охин компаниудаас бүрдсэн бизнесийн нэгдэл (групп)-ийн санхүүгийн байдал, нэгтгэсэн үр дүн, мөнгөн гүйлгээг нэг аж ахуйн нэгж шигээр толилуулж тайлагнах явдал байдаг.
Энэхүү өгүүлэлд нэгтгэсэн орлогын албан татварын тайлан бэлтгэх хэрэгцээ шаардлага, групп компанийн орлогын татварын тайлагналын өнөөгийн байдал болон нэгтгэсэн орлогын албан татварын тайлан бэлтгэх арга зүйн асуудлыг тухайлан судалж, олон улсын хандлагын дагуу Монгол улсад мөрдөж буй хууль, журамд нийцүүлэн үндэсний групп компанийн нэгтгэсэн орлогын татварын тайланг бэлтгэх оролдлого хийж, группын нэгтгэсэн орлогын татварын тайлагналыг боловсронгуй болгон сайжруулах талаар дүгнэлт өгөхийг зорьсон болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Д.Нямаа, & Х.Минжин. (2023). БИЗНЕСИЙН НЭГДЭЛ (ГРУПП КОМПАНИ)-ИЙН ОРЛОГЫН ТАТВАРЫН БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ. Journal of Business and Innovation, 5(1), 63–85. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2348