ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСЛЭЛ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

Authors

  • Э.Хулан МУИС, Бизнесийн сургууль
  • Ө.Гэрэлт-Од МУИС, Бизнесийн сургууль
  • Г.Бурмаа МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Экспортын даатгал, төлбөр тооцоо, экспортын даатгалын тогтолцоо

Abstract

1990-ээд оноос Монгол улс чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр улсын томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоон, эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлтүүд орсон бөгөөд энэ үеэс манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хараат болж, экспортын дийлэнх хувийг тус салбарын боловсруулаагүй бүтээгдэхүүн бүрдүүлэх болжээ. Экспортын бараа бүтээгдэхүүний төрөлжилт бага байгаа, худалдааны эргэлтэнд нэг улс давамгай лж бай гаа нь тухай н улсын эдий н засгаас хараат бай х, эдий н засаг эмзэг бай х сөрөг талыг дагуулж бай на. Эдийн засгийн энэхүү нөхцөл байдалд экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг өргөжүүлэх, хөгжүүлэх цогц бодлого чухал юм. Олон улсын туршлагаас үзэхэд санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан экспортыг дэмжих нь чухал нөлөө үзүүлдгийг экпортын зээлийн даатгалыг нэвтрүүлсэн улсуудын эдийн засгийн өсөлт харуулдаг. Дэлхийн банкны мэргэжилтнүүд экспортын зээлийн даатгалыг нь төлбөрийн эрсдэлийг хамарсан даатгалын бодлого, эрсдэлийн удирдлагын бүтээгдэхүүнээс гадна төрийн бодлогын арга хэрэгсэл гэж тодорхойлсон байдаг. Даатгалын ний гэмд гүй цэтгэдэг үүрэг нь хохирол алдагдал нөхөх уламжлалт ой лголтоос хальж, даатгуулсан иргэд, аж ахуйн нэгжээс гадна тухай н ний гмий н өмнө тулгарч бай гаа олон асуудлыг ший двэрлэх арга хэрэгсэл болон хөгжиж бай на. Иймээс энэ судалгааны ажлаар экспортын зээлийн даатгалын онцлог, олон улсын туршлагыг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх боломж, арга замыг тодорхойлох нь чухал байна.
Уг судалгааны ажлаар экспортын даатгалын хөгжлийн хандлага, олон улсын туршлагыг харьцуулан судлан, өөрийн улсад экспортын зээлийн даатгалын нэвтрүүлэх боломжийг тодорхойлохыг зорьсон болно

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Э.Хулан, Ө.Гэрэлт-Од, & Г.Бурмаа. (2023). ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСЛЭЛ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА. Journal of Business and Innovation, 5(1), 43–62. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2347