БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО БА БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНИЙН ХАМААРАЛ

Authors

  • Ч.Батбаатар МУИС, Бизнесийн сургууль
  • Я.Отгонсүрэн МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

брэнд эквити, биет бус хөрөнгө, брэндийн үнэ цэн, борлуулалтын орлого, Интербрэнд, дотоодын нийт бүтээгдэхүүн

Abstract

Аливаа бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх, улмаар компани амжилттай үйл ажиллагаа явуулахад брэндийн эквити өндөр ач холбогдолтой болж байна. Брэнд эквити болон брэндийн үнэ цэнийн талаар 1990-ээд оноос эрчимтэй судлах болж, бизнесийнхэн брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарсан үеэс улс орнуудын эдийн засаг, гадаад худалдаа эрчимтэй хөгжиж ирсэн байдаг. Брэнд эквити өндөртэй бүтээгдэхүүний борлуулалт болон маржин ашиг харьцангуй өндөр байна. Тиймээс бид энэхүү судалгаандаа брэндийн үнэ цэн компанийн борлуулалтад хэрхэн үр нөлөөтэй байгааг хоёрдогч мэдээлэлд үндэслэн судалж үзсэн ба дараах хамаарал харагдсан юм. Үүнд: (1) Улс орнуудын ДНБ ба тухайн улсын брэндийн үнэ цэн хоорондоо өндөр хамааралтай. (2) Технологийн салбарын өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь технологийн салбарын брэндийн үнэ цэнийг жил бүр нэмэгдүүлж байна. (3) Брэндийн үнэ цэн болон борлуулалтын орлого хоорондоо маш өндөр хамааралтай байгаа нь корреляцийн шинжилгээгээр батлагдсан. Тиймд үндэсний компаниуд борлуулалтаа нэмэгдүүлж, улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулъя гэвэл брэнд эквитигээ нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Ч.Батбаатар, & Я.Отгонсүрэн. (2023). БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО БА БРЭНДИЙН ҮНЭ ЦЭНИЙН ХАМААРАЛ. Journal of Business and Innovation, 5(1), 22–33. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2345