ГАРААНЫ БИЗНЕСИЙН САНХҮҮЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Authors

  • З.Алтанчимэг МУИС, Бизнесийн сургууль
  • Ж.Сарантуяа МУИС, Бизнесийн сургууль
  • Ц.Болортуяа

Keywords:

Гарааны компани, гарааны компаний санхүүжилтийн эх үүсвэрүүд

Abstract

Орчин үед эдийн засгийн хөгжлийг хурдасгах, мэдлэгийг баялаг болгох гол түлхүүр нь инновацид суурилсан хөгжил болж байна. Улс орон бүр шинжлэх ухаан, өндөр технологи, инновацид оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үндэсний инновацийн чадавхиа бэхжүүлэхэд анхаарч байна.
Манай улсын хувьд эрх зүйн орчныг сайжруулах, инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шинэчлэх, дагалдах журмыг боловсруулах, инновацийн санг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар салбарынхан хөнддөг. Ялангуяа гарааны компаний эко системийг бүрдүүлэх, тэднийг санхүүжүүлэх, бойжуулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Судалгааны үр дүнгээс харахад манай орны гарааны бизнесүүдийн хувьд санхүүжилт татах боломж хязгаарлагдмал, уламжлалт санхүүжилт босгох арга замыг ашиглаж байгаа нь тэдний өсөлтөд гол саад болж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

З.Алтанчимэг, Ж.Сарантуяа, & Ц.Болортуяа. (2023). ГАРААНЫ БИЗНЕСИЙН САНХҮҮЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ. Journal of Business and Innovation, 5(1), 4–21. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2344