МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТЫН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ АРГА ЗАМ

Authors

  • Д.Моломжамц МУИС, Бизнесийн сургууль
  • Э.Ундармаа МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

инноваци, хөрөнгө оруулалт, экспорт, эдийн засгийн бүтэц

Abstract

Монгол улсын эдийн засагт оруулж буй нийт хөрөнгө оруулалтын хэмжээ зах зээлд шилжсэн сүүлийн 30 гаруй жилд олон дахин нэмэгдсэнийг статистикийн тоо баримт харуулж байна. Гэтэл манай ард түмний аж амьдрал ядуу, эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур хэвээр, өнөөг хүртэл эдийн засгийн оновчтой бүтэц бүрэлдээгүй, орчин үеийн техник технологи бүхий жижиг дунд үйлдвэрлэл бараг хөгжөөгүй, экспортод уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд зонхилсон хэвээр байна. Иймээс жил ирэх тутам өсөн нэмэгдэж буй төсвийн орлогын эх үүсвэрийг Монгол орны өвөрмөц онцлог, байгаль цаг уурын шинэ нөхцөл байдал, дэлхийн шинжлэх ухаан-техникийн дэвшлийг харгалзсан эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ийм салбарт хамаарах орчин үеийн техник технологи бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23

How to Cite

Д.Моломжамц, & Э.Ундармаа. (2023). МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТЫН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ АРГА ЗАМ. Journal of Business and Innovation, 4(3), 86–94. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2327