ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, УР ЧАДВАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Keywords:
тасралтгүй сургалт хөгжил, өрсөлдөх чадвар, сургалтын хэрэгцээ, ур чадвар, нас, туршлагаAbstract
Ажилтнуудын ур чадварт суралцах хэрэгцээ нь ажлын онцлогоос гадна нас, туршлагаас ихээхэн хамааралтай байдаг. Мөн байгууллагын зүгээс ажилтнуудыг сургах, хөгжүүлэх механизмийг бий болгосон эсэх нь чадварлаг ажилтнуудыг тогтоон барих гол арга хэрэгсэл болдог. Энэ судалгаагаар орон нутгийн төрийн албан хаагчдын суралцах, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээг тодорхойлж, ажилтны нас, ажлын туршлага, албан тушаалын ялгаа нь суралцах хэрэгцээнд нөлөөлдөг эсэхийг тодорхойллоо. Судалгааны үр дүнд ажилтнуудад өөрсдийн хувийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх шаардлага байдаг боловч тухайн мэдлэг ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай сургалтанд зориулсан төсөв хангалттай байхгүй байх магадлалтай байна. Мөн харьцангуй залуу ажилтнуудын хувьд өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ нь илүү өндөр бөгөөд албан тушаалын зэрэглэл буюу ажлын төвөгтэй байдал, үүрэг хариуцлага нэмэгдснээр ажилтнууд өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгцээ нэмэгддэг гэсэн үр дүн гарлаа.