ХИЙМЭЛ ОЮУН УХААН ДОТООД АУДИТЫН ИРЭЭДҮЙ БАЙЖ БОЛОХ УУ?
Keywords:
хиймэл оюун ухаан, ажлын байр, дотоод аудитор, бүтээлч сэтгэлгээ, аюул, сорилтAbstract
Ирэх 10 жилд ажлын байрны 45 хувь нь технологийн шинэ бүтээгдэхүүнд халаагаа өгөх [3] бөгөөд улмаар ирэх 20 жилд хиймэл оюун ухааны хөгжлийн “ачаар” 700 гаруй ажил мэргэжил алга болно гэдгийг судлаачид таамаглажээ. Бүр мөсөн халаагаа өгдөггүй юмаа гэхэд хагас автоматчилагдсан байх юм байна. Бидний эрхэлж буй ажил болох дотоод аудиторын үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэж чадах үү? гэдэг асуултыг өөртөө тавьж, энэ талаарх судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, мэргэжилтнүүдийн үзэл бодолд тулгуурлан дүгнэлт өгч, энэхүү өгүүллээр дамжуулан уншигчдад хүргэж байна. Асуудлыг цогцоор нь харж шийдэх хүний бүтээлч сэтгэлгээг технологиор орлуулж болохгүй тул дотоод аудиторын мэргэжлийн хувьд аюул гэхээсээ илүү хөгжлийн сорилт болно гэж үзлээ.