“АЛДАГДЛЫН ХАРИЛЦАН ХАМААРЛЫН МАТРИЦ” ШИНЖИЛГЭЭ
Keywords:
7 алдагдал, алдагдалгүй үйлдвэрлэлийн систем, илүүдэл үйлдвэрлэл, гологдолAbstract
Өнөөдөр бизнес, байгууллагууд зах зээл дээр илүү чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн хямдаар хүргэхийн төлөө өрсөлдөж байна. Гэтэл хямд үнэ гэдгийн цаана бага өртгийн асуудал яригдана. Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нийтлэг ажиглагддаг дутагдал бол аливаа зүйлийг жижиг хэмээн орхигдуулж, тэр нь нэг мэдэхэд томоохон алдагдлын шалтгаан болох тохиолдол цөөнгүй. Өндөр үнэ, өртөгтэй техник, технологи авах гэхээсээ илүү одоо байгаа боломж, нөөцүүдээ хэрхэн оновчтой ашиглах вэ гэдэгт төвлөрөх нь цаг хугацаа болоод зардлын хувьд илүү үр ашигтай сонголт юм. Энэхүү өгүүллээр чухам тэр асуудлыг буюу бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэмүү, үнэ цэнэ бүтээдэгггүй ил, далд хэлбэрээр оршиж байдаг “7 төрлийн алдагдал” буюу Япон галигаар “Muda” хэмээх зүйл яагаад үүсдэг, тэдгээр нь бие биеээ хэрхэн нөхцөлдүүлж, бусад алдагдлын шалтгаан болж байдгийг нэгэн үйлдвэрийн жишээн дээр тайлбарлахыг оролдлоо. Алдагдлын харилцан хамаарлын матриц аргачлал нь нэгэн төрлийн алдагдал нь өөр нэг болон хэд хэдэн алдагдлын шалтгаан болж байгаа эсэх, мөн тухайн алдагдал нь ямар төрлийн алдагдлаас ихэвчлэн хамаарч үүсч байгааг илрүүлэх боломж олгодог.