ҮНЭ ЦЭНИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ БОЛОН БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ОНОЛЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Authors

  • Б.Болор МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

бизнесийн үнэ цэнэ, бизнесийн үнэлгээний арга хандлагууд, бизнесийн үнэлгээний загварууд

Abstract

Энэхүү өгүүлэлдээ бид үнэ цэнийн тухай ойлголт, үнэлгээний онолын түүхэн хөгжлийг үе шатыг системтэйгээр судалж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох оролдлого хийхээр зорьсон болно. Үнэ цэнийн тухай онолын ойлголт МЭӨ 4-р зууны үед Аристотель, Платоноос үүсэлтэй боловч, хөрөнгийн үнэлгээний шинжлэх ухаан тэр дундаа бизнесийн үнэлгээний шинжлэх ухаан, онолын ойлголтууд, арга хандлагууд 20-р зууны эхэн үеэс эрчимтэй хөгжиж байна. Тэр дундаас бизнесийн үнэлгээнд онцгой хувь нэмэр оруулсан загваруудыг 20-р зууны 2-р хагасаас хойш томъёолсон байна. Тухайлбал, капиталын жинлэгдсэн дундаж өртгийг тооцох загвар (WACC)-ыг Ф.Модильяни, М.Миллер нар 1958 онд, ногдол ашгийн хорогдуулгын загвар (DDM)-ыг М.Гордон, Э.Шапиро нар 1956 онд, өөрийн хөрөнгийн өгөөжийг тооцоолох CAPM загварыг В.Шарп, Ж.Линтнер, Я.Моссин нар 1960-аад оны үед, бодит опционы арга буюу ROV (real option valuation) аргыг Ф.Блэк, М.Шоулз, М.Рубинштейн, Р.Мертон нар 1973 онд, нягтлан бодох бүртгэлд суурилсан бизнесийн үнэлгээний загварыг Ж.Олсон 1995 онд тус тус боловсруулжээ.
Өнөө үед бизнесийн үнэлгээнд ашиглах боломжтой загварууд маш олон болсон бөгөөд эдгээр нь үнэлгээний уламжлалт 3 хандлагын аль нэгэнд шууд харъяалагдах бус холимог шинжтэй болж, нягтлан бодох бүртгэлийн шинжлэх ухаантай улам нягт уялдаатай болсоор байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23

How to Cite

Б.Болор. (2023). ҮНЭ ЦЭНИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ БОЛОН БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ОНОЛЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛ. Journal of Business and Innovation, 4(2), 20–25. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2309