БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ИННОВАЦИЙН ТӨРӨЛ БА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛД ХИЙСЭН СУДАЛГАА

Authors

  • Н.Сонинтамир МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Оюунжаргал МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Батдэлгэр МУИС, Бизнесийн сургууль
  • Д.Батхуяг МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Инновацийн төрөл, Монголын бизнесийн байгууллагуудын инновацийн үйл ажиллагаа, Инновацид хууль эрх зүйн зохицуулалтын нөлөө.

Abstract

Инновацийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, амжилттай хэрэгжүүлэх үндэс нь инновацийн хэрэгжилтийн явц байдал, түвшинд үнэлгээ хийх, нөхцөл байдлыг зөв тодорхойлох явдал билээ. Инновацийн үйл ажиллагаа бизнесийн байгууллагад хэрхэн явагдаж буйг үнэлэх зорилгоор UNESCO Institute for Statistics (UIS) хоёр жил тутамд инновацийн судалгаа явуулдаг. Хамгийн сүүлчийн 2017 оны глобал инновацийн мэдээлэл цуглуулалтанд Монголын бизнесийн 300 байгууллага хамрагдсан. Монгол улсын БСШУСЯ нь UNESCO-ийн дэмжлэгээр инновацийн асуулга явуулах судалгааны байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажилласан бөгөөд, судалгааны тоон мэдээллийг инновацийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид ашиглах боломжийг хангаж байна. Монголын бизнесийн аж ахуйн нэгж, байгууллагын инновацийн үйл ажиллагааг тодруулах 2017 оны судалгааны тоон мэдээлэлд үндэслэн ААНБ-уудын хэрэгжүүлж буй инновацийн үйл ажиллагааны төрөл чиглэлүүд болон тэдгээрт ямар төрлийн хууль тогтоомжууд хамааралтай байгааг тодорхойлох зорилгоор энэхүү өгүүллийг бичиж бэлтгэлээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23

How to Cite

Н.Сонинтамир, Н.Оюунжаргал, Н.Батдэлгэр, & Д.Батхуяг. (2023). БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ИННОВАЦИЙН ТӨРӨЛ БА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛД ХИЙСЭН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 4(2), 4–19. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2308