ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Authors

  • Б.Болор МУИС, Бизнесийн сургууль
  • Ж.Ундармаа МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Үл хөдлөх хөрөнгө, оффисын түрээс, түрээсийн үйлчилгээ

Abstract

Зах зээл хөгжихийн хэрээр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон төрлийн арилжаанууд бий болж, эдийн засгийн хувьд үр ашигтай байгаа хэдий ч, энэ салбарын бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудыг цаг алдалгүй шинэчлэн боловсруулах нөхцөл байдал үүсч байна. Үүнтэй зэрэгцэн, үл хөдлөх хөрөнгөтэй ( цаашид ҮХХ гэнэ) холбоотой арилжаануудыг хууль эрх зүйн хувьд алдаа мадаггүй хийхийн тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын үүрэг оролцоо, орон зай ч үгүйлэгдэж эхлээд байна. Өнгөц харахад ҮХХ-ийн арилжаа хийх нь амар хялбар мэт байдаг ч амьдрал дээр маш олон янзын асуудлуудтай тулгардаг гэдгийг өнөөдөр хүн бүр хүлээн зөвшөөрөх болжээ.
Манай улсын хувьд хурдацтай хөгжиж байгаа энэ салбарын бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа стандарт, дүрэм журам болон хууль эрх зүйн зохицуулалтын учир дутагдалтай байдалд дүн шинжилгээ хийж, энэ нөхцөл байдлыг засаж залруулах, цаашид сайжруулах асуудал зүй ёсоор тавигдаж байна.
Хэдийгээр Монгол улсад Үл Хөдлөх Хөрөнгийн салбар үүсэж бий болоод багагүй хугацаа өнгөрч тодорхой амжилтанд хүрсэн хэдий ч, судалгаа хийн харьцуулан харахад учир дутагдалтай, салбарын хэмжээнд шийдэх шаардлагатай олон асуудлууд байгаа ба энэ өгүүлэлдээ ҮХХ-ийн зах зээлийг илүү боловсронгуй болгоход чиглэгдсэн санал зөвлөмж боловсруулахыг зорьсон болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23

How to Cite

Б.Болор, & Ж.Ундармаа. (2023). ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ. Journal of Business and Innovation, 3(4), 154–170. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2307