УУЛ УУРХАЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ

Authors

  • Ц.Халиун МУИС, Бизнесийн сургууль
  • С.Ууганбаяр МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Уул уурхай, Уул уурхайн салбарын чанаргүй зээл, Банк, Эдийн засгийн өсөлт, Зээлийн ангилал шилжих магадлал, Аж үйлдвэр, VAR загвар, Нөлөөлөгч хүчин зүйлс

Abstract

Энэхүү судалгааны ажлаараа манай улсын эдийн засаг дахь уул уурхайн салбарын оролцоог судалж, уул уурхайн салбарын чанаргүй зээлийн ангилал шилжих магадлалыг тодорхойлж, уг салбарын чанаргүй зээлд нөлөөлөгч макро болон бусад хүчин зүйлсийг үнэлэх, цаашдын хандлагыг таамаглан тодорхойлохыг зорьсон. Судалгааны эхний хэсэгт уул уурхайн салбарын зээлийн ангилал шилжих магадлалыг марковын шилжих магадлалыг ашиглан гаргасан ба үр дүнд нь уул уурхайн салбарын чанаргүй зээлийн хувь хэмжээ дараагийн улиралд өснө гэж таамаглагдсан. Судалгааны хоёрдугаар хэсэгт уул уурхайн чанаргүй зээлд нөлөөлөгч макро хүчин зүйлсийг VAR загвар ашиглан үнэлсэн ба инфляци, зэсийн болон экспортын хэмжээ нь чанаргүй зээлийн түвшинд ач холбогдолтой гэж гарсан ба инфляцийн өсөлт нь тус салбарын чанаргүй зээлийг өсгөдөг харин зэсийн үнэ болон экспортын өсөлт нь тус салбарын чанаргүй зээлийг бууруулдаг гэсэн үр дүнд хүрсэн.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23

How to Cite

Ц.Халиун, & С.Ууганбаяр. (2023). УУЛ УУРХАЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ. Journal of Business and Innovation, 3(4), 74–95. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2303