ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ БҮТЦИЙГ ОНОВЧТОЙ БОЛГОХ АСУУДАЛ

Authors

  • Д.Намжил МУИС, Бизнесийн сургууль
  • П.Баянсан МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Монгол, Засгийн газрын үнэт цаас, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, Засгийн газрын үнэт цаасны хүү, хугацаа

Abstract

Энэхүү судалгаагаар Засгийн газрын өр, үнэт цаасны бүтцийг 2012-2016 оны тоон мэдээлэл дээр судалсан. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, түүнийг хаана, хэрхэн яаж байршуулж, сангийн менежментийг хэрхэн хийж буйг эрх зүй, санхүүгийн менежмент талаас нь судалж дүгнэлт өгсөн болно.
Судалгааны үр дүнгээр Засгийн газрын богино хугацаатай үнэт цаас дотоод зах зээлд түлхүү арилжаалагдаж байгаа нь төсвийн алдагдалд нөлөөлөхийн зэрэгцээ, арилжааны банкуудын хөрөнгө оруулалтын голлох хэрэгсэл болж байгааг тогтоолоо. Түүнчлэн засгийн газрын үнэт цаасны хүү нь олон улсын түвшинтэй харьцуулбал өндөр байгаа төдийгүй хугацааны бүтцийн хувьд оновчгүй байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкны хадгаламж, харилцах дансанд байршуулж хүүний орлогоор арвижуулж байгаа ч тэр нь засгийн газрын үнэт цаасны хүүтэй харьцуулахад бага, үр ашиг муутай, эрсдэл ихтэй байна.
Цаашид Засгийн газрын дунд болон урт хугацааны үнэт цаасны хөрөнгө оруулагчдын бүтцийг өөрчилж нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан, өрх гэр, иргэдийн оролцоог бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23

How to Cite

Д.Намжил, & П.Баянсан. (2023). ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ БҮТЦИЙГ ОНОВЧТОЙ БОЛГОХ АСУУДАЛ. Journal of Business and Innovation, 3(4), 43–61. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2301