МОНГОЛ-ХЯТАДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЧИГ ХАНДЛАГА
Keywords:
Монгол-Хятадын харилцаа, Монгол-Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын интеграцийн чиг хандлага, урт хугацааны стратегийн ашиг сонирхолAbstract
Монгол улс нь БНХАУ-ын чухал хөрш улс бөгөөд хоёр улс нь эдийн засаг, худалдааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Өдгөө хоёр улсын хооронд иж бүрэн стратеги түншлэлийнхарилцааг бий болгож, БНХАУ нь Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түншлэгч хэвээр байна. Уг судалгааны ажил ньМонгол-Хятадын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлагад эмпирик болон онолын шинжилгээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны урт хугацааны стратегийн ашиг сонирхолын үүднээс улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, олон нийтийн үзэл санааны үндэс суурийг батжуулах, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудалд санал дэвшүүлнэ.