МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ЭКОНОМЕТРИК ЗАГВАРЧЛАЛ
Keywords:
үндэсний эдийн засаг, эконометрик, нэгэн хугацааны систем, тэгшитгэлүүд, дотоодын нийт бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, хэрэглээний үнийн индекс, экспортын баримжаатай сектор, дотоодын баримжаатай сектор, өрхийн аж ахуйн сектор, хугацааны цуваанууд, коинтеграц.Abstract
Уг ажилд 1995-2014 онуудад Монголын макроэдийн засгийн онцлогийг шинжилсэн болон үндэсний эдийн засгийн томсгосон макроэконометрикийн загвар боловсруулсан үр дүнг авч үзсэн болно. Үүний тулд эконометрик хамаарлыг томъёолох хоёр үе шаттай процедур ашигласан юм.
Эхний үе шатанд Монголын макро эдийн засгийн онолын судалгаанд зориулалт бүхий томсгосон онолын динамик загвар томъёологдсон бол хоёр дахь үе шатанд Монголын эдийн засгийн чухал салбарууд болох экспортын баримжаатай сектор, дотоодын баримтжаатай сектор ба ердийн монополь секторын эволюц зүй тогтлыг онолын хувьд шинжлэхэд зориулалт бүхий динамик загварууд томъёологдсон болно.
Томъёологдсон загваруудын систем тэгшитгэлүүд нь нэг талаасаа урт хугацааны бодит трендийг шинжлэхээс гадна нөгөө талаас макроэдийн засгийн проекц хэмээн нэрлэгддэг макроэдийн засгийн “шок”-ийн богино болон дунд хугацааны үр дагаврыг судлах боломж олгоно.