АЖИЛЛАГСДЫН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САН БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ

Authors

  • Л.Оюунцэцэг МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Саруултөгс МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Жанар МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, өндөр насны тэтгэвэр, тэтгэврийн сан, параметрүүдийн өөрчлөлт

Abstract

Иргэд хөдөлмөрийн харилцаанд орж нийгэмд баялаг бүтээлцэх чадвартай байх хугацаандаа орлогын баталгаатай эх үүсвэрээр өөрөө өөрийгөө хангаж чаддаг. Харин нас өндөр болж хөдөлмөрийн харилцаанд орох боломж багассанаар тэдний амьжиргааг хангах орлогын эх үүсвэр нь тэтгэврийн орлого болдог. Гэвч МУ-д мөрдөгдөж буй эрхзүйн орчны хүрээнд 2018 онд параметрүүдийн өөрчлөлт хийгдэн иргэдийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ жил тутам нэмэгдэн дундаж цалин тооцох хугацааг уртасгаснаар өндөр насны тэтгэвэр тогтоох суурь буурах хандлагатай боллоо. Ахмад настны амьжиргааны баталгаа буурч, иргэдийн нийгмийн даатгалын талаарх итгэл үнэмшил буурч буй өнөө үед байгууллага дотооддоо ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах идэвхийг хөхүүлэн дэмжих зорилгоор байгууллагын тэтгэврийн даатгалын сан бүрдүүлэх, зарцуулах боломжтой эсэхийг судалж үзэх хэрэгцээ үүсч байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23

How to Cite

Л.Оюунцэцэг, Н.Саруултөгс, & Б.Жанар. (2023). АЖИЛЛАГСДЫН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САН БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ. Journal of Business and Innovation, 4(1), 153–160. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2298