АЖИЛЛАГЧДЫН ТОГТВОР СУУРЬШИЛ БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ
Keywords:
Ажиллагчдын тогтвор суурьшил, байгууллагын өрсөлдөх чадварAbstract
Бизнесийн орчинд өрсөлдөх давуу талыг олж авахын тулд чадварлаг, дадлага туршлагатай ажиллагчдаа удаан хугацаанд тогтвортой, бүтээмжтэй ажиллуулах явдал байдаг (Hall, 1993). Гэвч өрсөлдөөнт орчинд чадварлаг ажилтнуудыг тогmвортой ажиллуулах нь төвөгтэй асуудлуудын нэг. Ялангуяа орчин үеийн ажиллагчид урьд байснаасаа илүү ихээр өөрсдийнхөө эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой шийдвэр гаргалтад оролцох, бие даан ажиллахыг эрхэмлэдэг болсон төдийгүй ажлын цагийн уян хатан нөхцөл, хөдөлмөрийн амьдралын чанарыг сайжруулахад өндөр ач холбогдол өгч байгаа энэ үед ажиллагчдыг хадгалж үлдэх нь одоогийн бизнесийн орчинд тулгарч буй гол асуудал юм. Энэхүү судалгаагаар Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа таван компаний 500 ажиллагчдаас санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаа явуулж ажиллагчдын тогтвор суурьшилд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлон гаргаж, ажиллагчдын тогтвор суурьшил нь байгууллагын өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа эсэхийг судлан гаргахыг зорьсон. Судалгаагаар мэдлэг, ур чадвартай, ажиллагчдыг удаан хугацаанд бүтээмжтэй ажиллуулж байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах боломжтой болох нь тогтоогдсон бөгөөд ажиллагчдын тогвор суурьшилд цалин урамшууллын оновчтой бодлого, ажлын таатай орчин, удирдлагын дэмжлэг, карьерийн боломж, ажил амьдралын тэнцвэрт байдал зэрэг хүчин зүйлс нь эерэг хамааралтай болох нь батлагдсан. Иймд хүний нөөцийн менежментийн зөв бодлогоор дамжуулан ажиллагчдын тогтвор суурьшилд эерэг нөлөө үзүүлж байгууллагын урт хугацааны тогтвортой үр ашгийг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг бий болгох хэрэгтэй.