МОНГОЛ УЛСЫН ТАТААС САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО, ТУЛГАМДСАН АСУУДАЛ
Keywords:
татаас, сул төсөв, сул зээл, сул татаасAbstract
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн системд шилжээд 28 жил болж байна. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжихэд баримталсан гол үзэл баримтлал нь чөлөөт зах зээлийн буюу эдийн засгийн аливаа асуудлыг хувийн өмчид тулгуурласан зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнийн механизм зохицуулна гэсэн онол юм. Гэтэл засгийн газар нь эдийн засгийн үйл амьдралд шууд оролцсоноор үр ашигт үйл ажиллагааг дэмжих бус засгийн газар зах зээлийн хооронд сул төсвийн хязгаарлалтын асуудлыг бий болгож, улмаар эдийн засгийн хөгжлийг удаашруулах, орлогын тэгш бус хуваарилалтыг улам өөгшүүлэх сул талтай.
Засгийн газрын оролцоо эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэгдэх Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн хөгжилд засгийн газар нь ямар үүрэг гүйцэтгэснийг тодруулах, мөн засгийн газар зах зээлийн хоорондын харьцаанаас бий болох сул төсвийн хязгаарлалтын асуудал гэж юу болох манай улсад байгаа эсэх, байвал ямар салбарт компани засгийн газраас тусламж дэмжлэг авч байгаа талаар тодруулах нь энэхүү судалгааны зорилго юм. Судалгааны зорилгыг тодруулахын тулд Монгол Улсын татаас санхүүжилтийн зарим асуудлыг жишээ болгон авлаа.