УЛААНБААТАР ХОТЫН УНДНЫ УСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ТААМАГЛАЛ
Keywords:
улаанбаатар хотын цэвэр усны хүрэлцээ, усны хэрэглээний ойрын ирээдүйн таамаглал, систем динамиксAbstract
Нийслэлийн ирээдүйн усны хэрэглээний хэмжээ, үүсэж болох асуудлыг тодорхойлох зорилгоор хэрэглэгчдийн өсөлтийн хандлага, хэрэглээг харгалзсан усны хэрэглээ, нийлүүлэлтийн систем динамиксийн загварыг боловсруулан ирээдүйн усны хэрэглээ, хүрэлцээний талаарх дүгнэлт гаргахыг зорилоо.
ҮСХ болон олон улсын байгууллагын судалгаа, мөн нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар нийслэлийн хүн ам (УСУГ-ын хэрэглэгч)-ын тоо цаашид өсөх магадлал маш өндөр байна. Хамгийн багаар бодоход 1.7 сая хүн нийслэл хотод амьдрахаар тооцоолол хийгдсэн байна. Систем динамиксийн загварын симуляцын үр дүнд 1) Улаанбаатар хотын хүн амын тоог 2030 онд 2.0 сая хүрэх үед усны хомсдолд орохгүй байх магадлалтай ч, усан сангууд дахь усны хэмжээ 20-30 мян м3 хүртэл буурч усан сангийн ус шавхагдах усны нийлүүлэлт доголдох магадлалтай, 2) Орон сууцны хүн амын хэрэглээ буурахгүй бол Улаанбаатар хот 10 жилийн дотор усны хомсдолд орох магадлал өндөр байна, 3) Гэр хорооллын иргэдийн усны хэрэглээ нэмэгдсэнээр УСУГ-ын алдагдлын хэмжээ нэмэгдэх магадлал маш өндөр гэсэн үр дүнд хүрлээ.