САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР, ТҮҮНИЙГ ХЭМЖИХ НЬ
Keywords:
аккруэл зарчим, санхүүгийн тайлангийн мэдээлэл, мэдээллийн чанар, НББ-ийн тогтолцоо, дискришн аккруэль, шинэчлэгдсэн Жонсын загварAbstract
Улс орны эдийн засагт тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын үүрэг, оролцоо чухал байдаг. Тиймээс ч олон улсад аж ахуй нэгжүүдийн үүрэг, оролцоог чухалчлан үзэж, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн тайлангийн чанартай мэдээллийг санхүүгийн мэдээлэл хэрэглэгчид ихээхэн сонирхох болсон. Санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгчид болох хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид санхүүгийн тайлангийн мэдээллийн чанарын асуудалд түлхүү анхаарч байна. Олон улсад санхүүгийн тайлагналын чанарыг олон аргаар (СТОУС нэвтрүүлэлт (IASB, 2009), аккурэль суурьт загвар зэргийг ашиглан) хэмждэг.
Судалгааг санхүүгийн тайлагналын мэдээллийн чанар Монгол улсад ямар түвшинд байгааг илрүүлэх зорилгоор хийсэн болно. Ингэхдээ хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлагналын олон улсын стандартын хэрэглээ, ач холбогдол санхүүгийн тайлангийн чанарын түвшинг тодорхойлох зорилго тавин судалсан. Судалгаанд макро орчны нөлөөллийг орчны шинжилгээний PESTLE+G арга хэрэглэн судалж алдааны модны аргаар санхүүгийн тайлангийн чанарт нөлөөлөх гол хүчин зүйлийг тодорхойлсон.
Санхүүгийн тайлагналын чанарыг хоёр чиглэлээр судалсан. Эхний чиглэл нь СТОУС-н чанарын хэмжигдэхүүнүүдийг судалж, СТОУС-ын нэвтрүүлэлтийн түвшинг аж ахуй нэгжүүдийн нягтлан бодогчдоос асуулгын аргаар судалгаа авсан.
Нөгөө чиглэл нь аж ахуй нэгжүүдийн санхүүгийн тайлангийн мэдээлэл ашиглан аккурэль суурьт загвараар санхүүгийн тайлагналын чанарыг үнэлсэн. Үнэлгээг бодитой гаргахын тулд эхлээд аккурэль суурьт загваруудыг судлахад мөнгөний урсгалын бүх түвшинд хэрэглэх боломжтой шинэчлэгдсэн Жонсын загвар сонгогдсон. Энэ загвараараа хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй II самбарт байрлах бүх 77 компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг панел өгөгдөл болгон хэмжиж үзсэн болно.