БАНКНЫ САЛБАР ДАХ ИННОВАЦИ ТҮҮНИЙ ҮР АШГИЙГ ҮНЭЛЭХ БОЛОМЖ

Authors

  • Ө.Гэрэлт Од МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

банкны салбар дах инноваци, инновацын үр ашгийн шинжилгээ

Abstract

Банкны салбарын хөгжлийг хөрөнгийн өсөлт ба үр ашгаар хэмжих бөгөөд түүнийг тогтвортой байдлыг хангахад салбар дах технологи, инновацын асуудал чухал байр суурийг эзлэж байна. Уламжлалт банкны үйлчилгээ технологийн ололтод суурилан хөгжин шинэчлэгдэж байгаа нь банкны үйлчилгээний хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэх төдийгүй, банкны бизнесийн үр ашгийн хэмжээнд нөлөө үзүүлэхүйц хүчин зүйл болж байна. Нөгөө талаар банкны үйлчилээний технологийн хөгжил харилцагчийг хөгжүүлэн, технологид суралцах хүчин зүйл болж байна. Банкны салбарын хөгжлийн хүчин зүйл болсон инновацийн санхүүжилтийн зохистой байдал, үр ашгийг үнэлэх асуудал нь салбарын тулгамдсан асуудлуудын нэг юм. Иймд банкны салбарын инновацийн өнөөгийн байдлыг өөрийн орны болон бусад улсын жишээн дээр судлан, түүний үр ашгийг тооцох үзүүлэлтүүдийг тооцох боломжийг уг ажилд авч үзсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-17

How to Cite

Ө.Гэрэлт Од. (2023). БАНКНЫ САЛБАР ДАХ ИННОВАЦИ ТҮҮНИЙ ҮР АШГИЙГ ҮНЭЛЭХ БОЛОМЖ. Journal of Business and Innovation, 3(3), 73–83. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2162