МОНГОЛ УЛС ДАХЬ ГАРААНЫ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
гарааны компани, энтрепренер, венчур хөрөнгө оруулалтын компаниAbstract
Орчин үед дэлхийн улс орнуудын компаниуд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, нэмүү үнэ цэнийг бий болгохын тулд маш их анхаарч гарааны компани хөгжүүлэх талаар бодлогын хэмжээнд чухалчлан авч үзэж байна. Өнөөгийн мэдлэг мэдээллийн нийгэмд хуучны уламжлалт компанийн талаарх ойлголт , менежментийг хэрэгжүүлэх арга барилууд ч өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага бий болж байгаа бөгөөд гарааны компани, гарааны бизнес менежмент хэмээх шинэ ойлголтууд бий болж байгаа нь бодит үнэн билээ.
Иймээс аж үйлдвэрийн нийгэм , эдийн засаг, боловсролын системийг мэдлэгт суурилсан шинэ парадигмд нийцүүлэн өөрчлөхийг шаардаж байна. Монгол улсад Гарааны бизнесийн хөгжил эрт үе дээрээ байгаа төдийгүй, гарааны компаниуд шинээр бий болж үйл ажиллагаагаа явуулаад удаагүй тэдний хувьд мэдлэг, туршлага, бизнесээ авч явах нөхцөл байдал хараахан төлөвшөөгүй, мөн энэ салбарын нэр томьёоны хувьд ч нэгдмэл ойлголтод хүрч чадаагүй байгаа билээ. Энэхүү судалгаагаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа Гарааны компаниудын өнөөгийн байдлыг тодорхойлж, тэд гарааны компанийн мөн чанарыг хадгалж байгаа эсэхийг илрүүлж үнэлгээ, дүгнэлт өгөхийг зорьлоо.