БАРУУН БҮСИЙН МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛД
Keywords:
мал аж ахуй, махны үйлдвэрлэл, жишсэн хүн ам.Abstract
Төр засгаас ХАА-н талаар явуулж буй бодлогын нэг чухал чиглэл нь МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тухайн бүс нутаг төдийгүй зэргэлдээх бүс нутгуудын оршин суугчдыг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангах явдал юм. Иймд махны үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг тодорхойлж цаашдын асуудлуудыг дэвшүүлэхийг хичээлээ. Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний нэг төрөл болох мах, махан бүтээгдэхүүний нөөц нь нийт малын тооноос хамааралтай. Манай улс 1918 онд анх удаа малаа тоолж байсан бөгөөд түүнээс хойш малын тоо анх удаа 61,5 сая толгой боллоо. Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үндсэн эх булаг байсаар ирсэн одоо ч энэ ач холбогдлоо алдаагүй, мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байна. Манай улсын хөдөө аж ахуйн салбар үүний дотор мал аж ахуй нь эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жинтэй байр суурь эзэлдэг. Энэ салбараас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж байна.