ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ АСУУДАЛД

Authors

  • О.Пүрэвдорж МУИС, Бизнесийн сургууль
  • О.Нүржигмаа МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

түрээсийн орлого, орон сууцны түрээс, түрээсийн орон сууц хөтөлбөр, татварын хувь хэмжээ, татвар ногдуулах бодлого

Abstract

Манай улсын хувьд барилгын салбарын өсөлтийг дагалдан жилээс жилд ашиглалтанд орж буй орон сууц өсөх хандлагатай байна. Зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны үнэ ханш өндөр, ард иргэдийн худалдан авах чадвар бага, хот суурин бараадсан ард иргэдийн шилжилт хөдөлгөөн их байгаагийн улмаас орон сууц хөлслөн амьдардаг айл өрхийн тоо багагүй хэвээр байсааар байна. 2014 оны тоо мэдээгээр 22.9 мянган өрх айл орон сууц хөлслөн амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Зарын сайтын мэдээллээр нэг өдрийн байдлаар орон сууц түрээслүүлэх 5,000 гаруй зар байршуулсан байгаа хэдий ч 2015 оны жилийн эцсийн байдлаар 758 иргэн хувь хүний орлогын албан татварын тайлангаар хөрөнгө түрээслүүлсний орлого, зардал тайлагнасан байгаа нь хувь хүмүүс хоорондын түрээсийн үйл ажиллагаанд татвар ногдуулалтыг хийж чадахгүй байгаа ба энэ нь далд эдийн засагт тодорхой нөлөөллийг үзүүлж байгааг харуулж байна. Иймд далд эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлж буй хувь хүмүүс хоорондын орон сууцны түрээсийн үйл ажиллагаа, түүнд хэрхэн албан татвар ногдуулах, дэлхийн улс орнуудын түрээсийн орлогод татвар ногдуулж байгаа байдал, төрөөс хэрэгжүүлж байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар судалгаа хийж өөрсдийн дүгнэлт, саналыг дэвшүүлсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-16

How to Cite

О.Пүрэвдорж, & О.Нүржигмаа. (2023). ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ АСУУДАЛД. Journal of Business and Innovation, 3(2), 100–114. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2134