ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Keywords:
хувь хүний орлогын албан татварAbstract
Татварын тогтолцооны дотоод логик, агуулгаас үүдээд дэлхийн аль ч улс оронд хүн амаас авах татварыг хэрэгжүүлэх, хянахад хамгийн төвөгтэй төрөлд багтдаг. Манай орны хувьд шилжилтийн эдийн засаг, шинэчлэлийн бодлогын тодорхой онцлог, нөхцөлтэй холбоотой олон хязгаарлалт үүсэж байсан боловч татварын тогтолцоонд энэхүү татварын гүйцэтгэх үүрэг, байр суурь байнга нэмэгдэж ирсэн нь түүний судалгаа, бодлого зохицуулалтын асуудлыг шинэ өнцгөөс харж боловсруулахыг шаардаж байна. Бид энэхүү өгүүлэлээрээ гадны судлаачдын хийсэн хувь хүний орлогын албан татвар /цаашид ХХОАТ гэж товчлох/ ногдуулах зарчмын талаарх онол-арга зүйн судалгаа болон хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ХХОАТ-ын бодлогод гарч буй шинэчлэлийг харьцуулан дүгнэж, энэхүү татварыг тэгш шударга байх зарчмын дагуу зүй зохистой ногдуулахтай холбоотойгоор өөрийн оронд тулгарч буй ХХОАТ ногдуулах суурийг хэрхэн бодитой тооцох тухай судалж орлогын тэгш бус байдлыг зохицуулахад татварын өсөн нэмэгдэх хувь хэмжээг хэрэглэх нь зохистой гэсэн дүгнэлтэнд хүрсэн болно. ХХОАТ нь хүн амын ахуй амьдрал, ажил үйлстэй хамгийн нягт холбоотой байдаг тул иргэдийн орлого, хуримтлал, хэрэглээ, хөдөлмөр эрхлэлт, хүн амзүйн гээд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд төрийн зүгээс идэвхитэй оролцож зохицуулах чухал суваг болж байдгийг улам гүнзгий судалж боловсруулах шаардлагатай байна.