МОНГОЛ УЛСЫН ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСНЫ ЗАРИМ АСУУДАЛД

Authors

  • Б.Батжаргал МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

өндөр насны тэтгэвэр, хийсвэр нэрийн данс, шимтгэлд суурилсан тэтгэвэр

Abstract

Улс бүр өөрийн онцлогт тохирсон тэтгэврийн тогтолцоог бий болгож, хэрэгжүүлж, хөгжүүлдэг ба энэхүү тогтолцоо нь зохистой байх, санхүүжүүлэх чадвартай, тогтвортой байдал, шударга, тэгш хүртээмжтэй байх, урьдчилан мэдэх боломжтой, тэсвэртэй байдал зэрэг шалгуурыг2 хангаж байдаг.Монгол Улсад 2015 оноос эхлэн 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагчдад өндөр насны тэтгэврийг шимтгэлд суурилсан бодолтоор тогтооход цалинд суурилсан аргаар тооцсоноос 30 % доогуур тогтоогдож эхэлсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансыг нэвтрүүлсэн он, тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн бодолт, түүний санхүүжилтийг тодорхой хугацаанд өөр сангаас олгох, шимтгэлийн хэмжээг тус тус өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор өндөр насны тэтгэврийн бодолт, баталгаат доод хэмжээний тэтгэврийг олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой уялдуулах замаар шийдвэрлэх шаардлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-16

How to Cite

Б.Батжаргал. (2023). МОНГОЛ УЛСЫН ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСНЫ ЗАРИМ АСУУДАЛД. Journal of Business and Innovation, 3(2), 72–88. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2132