МАРКЕТИНГИЙН НЭГДМЭЛ ХАРИЛЦАА ХОЛБОО
Keywords:
маркетингийн нэгдмэл харилцаа, маркетингийн төлөвлөлт, харилцааны арга хэрэгсэл, судлах чиглэлAbstract
Бүтээгдэхүүн үйлчилгээний маркетинг болоод хэрэглэгчидтэй холбогдох маркетингийн харилцааны стратеги сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий нийтээр асар хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөгийн интернэт, гар утас гэх мэт технологийн хувьсал шинэчлэлт өнөөдөр сая сая хүмүүсийн амьралын хэв маяг, худалдан авах зан төлөвт нөлөөлж байна. Мэдээлэл нь үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүрдэг боллоо. Үүний үр дүнд бизнес эрхлэгчид маркетингийн уламжлалт харилцааны аргаа илүү хэрэглэгчтэй төвтэй, нэгдмэл маркетингийн арга техник рүү өөрчлөх шаардлагатай тулгарч байна. Энэхүү үзэл баримтлалыг маркетингийн шинжлэх ухаанд маркетингийн нэгдмэл харилцаа (integrated marketing communication–IMC / МНХ) гэх ба сүүлийн 20 жилийн хугацаанд үүсэн бий болж өнөөг хүртэл хөгжсөөр байна.