БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ҮНЭЛЭХ НЬ

Authors

  • Н.Саруултөгс МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

хүмүүн капитал, хүний нөөцийн үнэ цэнэ, капитал

Abstract

Г.Бэккер 1960-аад оны үеэс хүмүүн капиталын талаар эдийн засгийн онолыг хөгжүүлсэн. Энэ үеэс компанийн биет бус хөрөнгийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь хүн хөрөнгө буюу хүний нөөц гэж үзэх болжээ. Байгууллагын хүний нөөцийг хэмжихэд чиглэсэн анхны оролдлого АНУ-ын Охайогийн R.G. Барри корпорацид 1967 онд Мичиганы их сургуулийн эрдэмтдийн тусламжтайгаар хийгджээ. Үүнээс хойш хүний нөөцийн хэмжил, үнэлгээний талаар эрдэмтдийн дэвшүүлсэн онол арга зүйн асуудлууд эрчимтэй хөгжиж байна. Одоо үед компанийн биет бус хөрөнгийн нэг төрөл болох хүний нөөцийг оновчтой үнэлэх, хүний нөөцдөө дүн шинжилгээ хийх, зэргээр байгууллагын оролцогч талуудын сонирхлыг татаж, мэдээлэл солилцох нэгэн хэрэгсэл болжээ. Гэсэн хэдий ч нягтлан бодох бүртгэл, үнэлгээний судалгаанд хүний нөөцийн хэмжилт, үнэлгээ өөрийн байр сууриа олж чадахгүй байсаар байна. Иймд энэ өгүүллээр олон улсын эрдэмтдийн гаргасан “хүний нөөцийг хэмжих загвар”-уудыг харьцуулан судалж, компаниуд хүний нөөцөө үнэлэхийн ач холбогдлыг тооцоолж гаргахыг зорилоо.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-16

How to Cite

Н.Саруултөгс. (2023). БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ҮНЭЛЭХ НЬ. Journal of Business and Innovation, 3(2), 51–61. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2130