УЛИРЛЫН ХЭЛБЭЛЗЛИЙГ ТООЦОХ АРГААР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРЭЛТИЙГ ТААМАГЛАСАН НЬ

Authors

  • Б.Атарцэцэг МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

бүтээгдэхүүний эрэлт, эрэлтийн таамаглал, улирлын хэлбэлзэл

Abstract

Зах зээл дээрх зарим бүтээгдэхүүний эрэлт харьцангуй тогтвортой байхад, зарим нь хугацааны тодорхой мөчлөгт өсөж, буурах зүй тогтолтой байх нь бий. Компаниуд энэ нөхцөл байдалд хайхрамжгүй хандсанаас бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай байршуулж чадалгүй, үйл ажиллагаа нь доголдох, улмаар дампууралд хүрэх ч эрсдэл тохиолддог. Тэгвэл эрэлт чухам юунаас хамаарч байгааг үндэслэлтэй тогтоон, ирээдүйн эрэлтийг таамаглах аргуудаас хамгийн оновчтойг нь сонгон ашиглавал үйлдвэрлэлээ зөв удирдах боломж байдаг. Энэхүү өгүүллээр улирлын чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ эхрэлдэг байгууллагуудад харьцангуй тохиромжтой арга болох улирлын хэлбэлзлийг тооцох аргыг ашиглан ирээдүйн эрэлтийг таамаглах оролдлого хийсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-16

How to Cite

Б.Атарцэцэг. (2023). УЛИРЛЫН ХЭЛБЭЛЗЛИЙГ ТООЦОХ АРГААР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРЭЛТИЙГ ТААМАГЛАСАН НЬ. Journal of Business and Innovation, 3(2), 32–40. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2128