БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙН БОЛОН ҮР АШГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ

Authors

  • С.Будням Монгол Улсын Их Сургууль
  • С.Батбилэг МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  • Д.Баянжаргал МУИС, Бизнесийн сургууль
  • Г.М.Ружников ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харъяа В.М. Матросовын нэрэмжит Динамик Систем ба Удирдлагын Онолын Хүрээлэн
  • Р.К.Федоров ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харъяа В.М. Матросовын нэрэмжит Динамик Систем ба Удирдлагын Онолын Хүрээлэн

Keywords:

эдийн засгийн бүсчилсэн загвар, бүсийн хөгжлийн чадавхи

Abstract

Монгол улсын болон эдийн засгийн бүсүүдийн үйлдвэрлэлийн чадамжийн чанарын тоон үнэлгээ болон бүс бүрийн хувьд хөгжлийн төлөв байдлын прогноз хийсэн үр дүнгүүдийн талаар авч үзэх болно. 1990 онд Монгол Улсад болсон ардчилсан өөрчлөлт нь эдийн засгийн хөгжлийн бодлогод баримталж байсан төвлөрсөн төлөвлөгөөт зарчмаас татгалзан, нээлттэй зах зээлийн системд шилжсэнээр нийгэм эдийн засгийн хүрээнд олон шинэ асуудал дэвшигдэн гарч байна. Эдийн засгийн хүрээнд чөлөөт зах зээлийн онолыг Монгол орны нөхцөлд чөлөөт өрсөлдөөн бөгөөд тэрхүү өрсөлдөөн явагдах нөхцөлийг буй болгох нь өнөөгийн шилжилтийн процессын зорилго болж байна. Энэ утгаар сүүлийн жилүүдэд бүс нутгийн бие даасан хөгжлийн талаар яригдаж судлаачдын анхаарлыг татах болсон. Бүс нутгийн хөгжлийн нээлттэй зах зээлийн нөхцөлд хөхиүлэн дэмжихийн тулд түүнд хандаж байсан уламжлалт хандлагыг төрийн болон шинжлэх ухааны талаас эрс өөрчлөх шаардлага гарч байгаа юм. Энд бид зөвхөн бүс нутгийн хөгжлийн асуудалтай уялдан гарч буй шинжлэх ухааны асуудлуудыг дурдаж тэдгээрийг шийдвэрлэхэд нэгдмэл ямар арга зүйг баримтлах талаар зарим санааг дэвшүүлж байгаа болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-16

How to Cite

С.Будням, С.Батбилэг, Д.Баянжаргал, Г.М.Ружников, & Р.К.Федоров. (2023). БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙН БОЛОН ҮР АШГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ. Journal of Business and Innovation, 3(2), 21–31. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2122