ГАДААД ӨРИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА

Authors

  • А.Энхбат МУИС, Бизнесийн сургууль
  • О.Тэргэл МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

улсын өр, өрийн хямрал, эдийн засгийн өсөлт

Abstract

Монгол Улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор Засгийн газар гадаад болон дотоод эх үүсвэрээс зээл тусламж, бондын хөрөнгө оруулалтыг авах болсон. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, банкны ангиллаар 2009 оноос орлогын хувьд ядуу улсаас дундаас доогуур орлоготой орны ангилалд шилжиж орсноор олон улсын донор байгууллагуудаас арилжааны нөхцөлтэй зээл авах, олон улсын хөрөнгийн зах зээлд төрөл бүрийн бондуудыг гаргах эрхтэй болсон байна.
Монгол Улсын Засгийн газар 2011 онд 1.9 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан бол сүүлийн таван жилийн хугацаанд гадаад өрийн хэмжээ хоёр дахин өсөж, 2015 оны жилийн эцсийн байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнд: Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 290 сая ам.доллар болон бусад өр зээлүүд багтаж байгаа. Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2015 оны жилийн эцсийн байдлаар 21.4 тэрбум ам.доллар, 2016 оны 3 дугар улирлын байдлаар 23,7 тэрбум ам. долларт хүрч ДНБ-ээс 1.81 дахин их үзүүлэлт гарч байна.
Дэлхийн банк, ОУВС-ийн DSA-LIC загвар дээр хийсэн тогтвортой байдлын шинжилгээний үр дүнгээс хархад улсын хэмжээнд гадаад өрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлсэн тохиолдолд өрийн дарамтад орж болзошгүй эрсдэлтэй байна. Үүнд: 2015 онд Улсын нийт гадаад өр ДНБ-ээс ойролцоогоор 2 дахин, экспортоос 4,6 дахин их, төсвийн орлогоос 9.4 дахин их хэмжээтэй байгаа мөн өрийн үйлчилгээ нь засгийн газрын орлогын 10.04 хувьд хүрсэн нь өрийн хэмжээ эдийн засгийн даах чадвараас давж, өрийн дарамт ихсэх эрсдэлтэй байгааг харуулж байна.

Гадаад өрийн хямрал үүсгэж байсан хүчин зүйлсийг Монголын нөхцөл байдалд ямар байгааг 10-н хүчин зүйл тус бүрээр авч үзэхэд тус хүчин зүйлс манай улсын өнөөгийн нөхцөл байдалд илэрч байгаа нь ирээдүйд өрийн хямрал Монгол Улсад бий болох өндөр эрсдэлтэй байна. Кейс судалгаанаас гадаад өр, ДНБ-ий харьцаа үзүүлэлт 40 хувь байх нь тохиромжтой гэсэн үр дүн гарсан бөгөөд эндээс одоогийн өрийн төвшин нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа ба засгийн газрын болон нийт гадаад өрийн хэмжээ цаашид өссөн тохиолдолд эдийн засгийн өсөлтийг бууруулах, өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-16

How to Cite

А.Энхбат, & О.Тэргэл. (2023). ГАДААД ӨРИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 3(2), 4–20. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2120