САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Л.Наранчимэг МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Санхүүгийн үндсэн харьцаанууд, санхүүгийн үйл ажиллагааны сул тал

Abstract

Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны явц болон үр дүнг зохих үзүүлэлтийн системээр судлан, байгууллагын өнөөгийн болон хэтийн төлөв байдалд дүгнэлт өгөх, улмаар санхүүгийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйл учир шалтгааныг тодорхойлох замаар бизнесийн оновчтой шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх, шийдвэрийн гүйцэтгэлийг хянах санхүү эдийн засаг, удирдлагын арга хэрэгсэл бол санхүү эдийн засгийн шинжилгээ юм.Зах зээлийн нөхцөлд аливаа бизнесийн байгууллага оршин тогтнох эсэхийн баталгаа нь үйл ажиллагааны төдийгүй санхүүгийн байдлаас ихээхэн хамааралтай. Удирдлагын шийдвэрийн оновчлолыг хангахад чиглэсэн шийдвэр гаргалтын олон аргуудыг хэрэглэдэг. Үүнээс хамгийн түгээмэл нь нөхцөл байдлыг загварчлах явдал юм. Загвар нь асуудлыг тодорхой системд оруулж, эрэмбэ дарааллаар нь судлан танин мэдэх, шинжлэн судлах явдлыг хялбаршуулдаг давуу талтай юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-15

How to Cite

Л.Наранчимэг. (2023). САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ. Journal of Business and Innovation, 3(1), 99–111. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2061