ХУВЬЦААНЫ ХАНШИЙГ ТААМАГЛАХ НЬ
Keywords:
хувьцаа, ханш, ARIMA, ногдол ашгийн өсөлтийн загварAbstract
Хөрөнгийн зах зээл бол хөрөнгийн урсгалыг тэнцвэржүүлжхөрөнгө оруулалтыг идэвхижүүлэх, иргэдийн орлогын хангамжийг сайжруулах замаар эдийн засагт нэн чухал үүрэгтэй санхүүгийн институци билээ. Өнөөг хүртэл манайд компаниудын богино, урт хугацааны санхүүжилт банкны зээлээр зонхилж ирлээ. Мөн дараах статистикаас харахад хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн үндсэн хэрэгсэл болох хувьцааны арилжаанд оролцох идэвхи сул байгааг харуулж байна. 2015 оны байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт гүйлгээний үнийн дүнгийн 40.16%-г хувьцааны арилжаа, 59.84%-ийг Засгийн газрын үнэт цаасны арилжаа эзэлж байна. Хөрөнгийн зах зээлд компаниуд болон хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд чухал үүрэгтэй.Хувьцаанд хөрөнгө оруулалт хийх шинжилгээний аргуудын нэг ханшийг таамаглах арга зүйд суралцахад оршино. Хөрөнгө оруулагчид ханшийн өөрчлөлтийг оновчтой таамагласнаар хөрөнгөө зөв байршуулах боломж, мөнгөн урсгалаа хянах, ханшийн аливаа эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулалтын багцаа оновчтой бүрдүүлэх, удирдах зэрэг ач холбогдолтой болно.