БАРУУН БҮСИЙН ЭКОЛОГИЙН ЦЭВЭР ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН, НӨӨЦ, ЧАДАВХИ, АШИГЛАЛТ,БҮСЧЛЭЛ
Keywords:
Баруун бүс, бүсийн сүү, /мах/ үйлдвэрлэлийн нөөц, бодит үйлдвэрлэл, тэдгээрийн зөрүү /ашиглалт/, жимс, жимсгэний үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдAbstract
2016 оны байдлаар Монгол улсын ДНБ 23 886 409.5 сая төгрөг, үүнээс хөдөө аж ахуйн салбарын ДНБ 2 913 930.9 сая төгрөг буюу 12.2%-ийг эзэлж байна.2 Хөдөө аж ахуйн салбар нь сүү сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг манай орны гол экологийн цэвэр бүтээгдэхүүний чухал салбар юм. Мөн тус салбар нь сүүлийн жилүүдэд /2014-2016 онуудад/ тасралтгүй цэвэр өсөлттэй3 байгаа нь энэ салбарын үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдэж буйн илрэл юм. Баруун бүсийн ДНБ 1 496 946.2 сая төгрөг бөгөөд үүний 45.4 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс бүрдүүлж буй нь (МУ-ын статистикийн эмхэтгэл, 2015) энэ салбар нь бүсийн эдийн засгийн чухал салбар гэдгийг харуулж байна. Энэхүү өгүүллээр баруун бүсийн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүсчлэл, нөөц, чадавхи, ашиглалт сэдвийн хүрээнд бүсийн экологийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох сүү, мах, жимс, жимсгэний үйлдвэрлэлд ашиглах боломжтой түүхий эд, материалын нөөц, нөөцийг үйлдвэрлэлд бодитойгоор ашиглаж байгаа байдлыг бүсийн аймаг тус бүрээр судалж нэгтгэн дүгнэхийг зорьсон.