ТӨРИЙН ӨМЧИТ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗОХИСТОЙ УДИРДЛАГА ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛЖ БАЙНА
Keywords:
Эргэлтийн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн удирдлага, уул уурхайн салбар, төрийн өмчит компаниAbstract
Бизнесийг үр ашигтайгаар хөтлөн явуулахад нэн түрүүнд шаардагддаг хөрөнгийн чухал хэсэг нь эргэлтийн хөрөнгө төдийгүй тэдгээрийн зүй зохистой удирдлага нь бизнесийн үр ашигт ихээхэн нөлөөтэй юм. Энэхүү ажилдаа Монгол улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчит компаниудын эргэлтийн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн удирдлагын өнөөгийн байдалд хийсэн харьцуулсан судалгааг нэгтгэж, эдгээр компаниудад эргэлтийн хөрөнгийн зохистой удирдлагыг нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгааг илтгэж харуулахыг зорьсон юм. Судалгааны үр дүнд төрийн өмчит уул, уурхайн компаниудын нөөцийн ихээхэн хэсэг бараа материалын төрлөөр зогсонги байдалд орсныг илтгэн, материаллаг нөөцийн оновчтой удирдлагыг нэвтрүүлэх санал дэвшүүлсэн ба энэ нь эдгээр компаниудын санхүүгийн үр дүнд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн.