АЖ АХУЙН НЭГЖИЙН ИННОВАЦИЙН ОНЦЛОГ
Keywords:
аж ахуйн нэгж, инноваци, шинэ технологи, патент, инновацийн тогтолцоо, ноу хауAbstract
Эдийн засаг нь өөрөө өөрийгөө хөгжүүлэх тогтолцоо болохын хувьд хөгжлийг хувьсган өөрчлөх байнгийн хөдөлгөөнд орших бөгөөд энэхүү хөдөлгөгч хүч нь инновацийг буй болгон, хөгжүүлэх явдалд юуны түрүүнд тулгуурлана. Инноваци нь шинжлэх ухааны ололтууд, тэргүүн туршлагыг ашигласны дүнд техник, технологи, хөдөлмөрийн зохион байгуулалт, менежментийн салбарт шинийг нэвтрүүлэх явдал юм. Уламжлалт ойлголтоор инноваци нь ашгийг хамгийн ихээр нэмэгдүүлэх, эдийн засгийн, нийгмийн, экологийн, шинжлэх ухаан техникийн болон бусад хүчин зүйлсийг их хэмжээгээр авахын тулд шинээр нэвтрүүлсэн зүйлийн эцсийн үр дүнгээр тодорхойлогдоно.
Тиймээс аж ахуйн нэгжийн инновацийн асуудал нь улс орны хөгжил, тэр дундаа үндэсний инновацийн тогтолцоонд чухал байр суурь эзэлнэ. Энэхүү өгүүлэлд аж ахуйн нэгжийн инновацийн онолын зарим асуудлыг авч үзсэн болно.