МАНАЙ УЛСЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ШИНЭЧЛЭЛ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ТӨЛӨВШИЛ
Keywords:
Бүртгэл, тайлагналын эрх зүйн орчин, стандартын үзэл баримтлал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, олон улсын стандартын нэвтрэлт, санхүүгийн тайлангийн чанар, нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны шинэтгэл, толилуулга ба тодруулгаAbstract
Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналд олон улсын бүртгэл, тайлагналын стандартыг мөрдөхөөр хуульчлаад даруй 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон улсын стандартыг хэрэглээ болгоход чиглэсэн багагүй ажил хийсэн боловч өнөөгийн байдлаар бизнесийн болон улсын секторын бүртгэл, тайлагнал олон улсын стандартад бүрэн нийцэж чадаагүй байна. Аж ахуйн нэгж, байгууллагуудад олон улсын стандартыг нэвтрүүлэхэд бүртгэл, аудитын эрх зүйн орчныг бүрдүүлж тасралтгүй сайжруулах, НББОУС-ыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар бүхий нягтлан бодогч-мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн удирдлагыг боловсронгуй болгох нь шийдвэрлэх ач холбогдолтой.Эрх зүйн орчны асуудлыг зохистой шийдвэрлэхээс цаашдын үйл ажиллагаа ихээхэн хамааралтай тул олон улсын стандартыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчны үндсэн элементүүдийн бүрдэл, шинэчлэл, хэрэгжилтийн байдалд судалгаа хийж, хүрсэн үр дүнд дүгнэлт өгөхийг зорьж, шинэтгэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмж гаргахыг хичээлээ.